Роналду дэлхийн хамгийн баян хөлбөмбөгч

Хуучирсан мэдээ: 2014.03.11-нд нийтлэгдсэн

Роналду дэлхийн хамгийн баян хөлбөмбөгч

Хөлбөмбөгийн www.goal.com сайт дэлхийн хамгийн их ашиг орлого олсон арван хөлбөмбөгчийг шалгаруулжээ. Энэхүү жагсаалтыг Португалийн шигшээ багийн ахлагч, Испанийн “Реал Мадрид” багийн довтлогч Криштиан Роналду 148 сая еврогийн ашиг олсноор тэргүүлсэн байна. 148 сая еврог 2014 оны гуравдугаар сарын 10-ны Монгол банкны зарласан ханшаар бодвол 365 тэрбум 486 сая төгрөг болох юм. Өнөөдөр нэг евро 2469,46 төгрөгийн ханштай байна. Криштиан Роналду 2013 онд Испанийн “Реал Мадрид” багтай 2018 он хүртэл гэрээ байгуулж, 105 сая еврогийн цалин авахаар болсон. Өдгөө 29 настай Роналду Armani, Herbalife, Castrol Edge, Jack & Co, KFC зэрэг брэндийг сурталчилж, маш их хэмжээний мөнгө олдог юм. Мөн CR7 брэндийн хувцас загварын компанийг эзэмшдэг юм.

Харин Аргентиний шигшээ багийн ахлагч, Испанийн Каталон үндэстний бахархал “Барселона” багийн мэргэн бууч Лионель Месси 146 сая еврогийн ашиг олсноор дэлхийн хамгийн баян хөлбөмбөгчдийн жагсаалтын хоёрдугаар байрт бичигдсэн байна. Лионель Месси 2012 оны 12 дугаар сард “Барселона” багтай 2018 он хүртэл тоглохоор 90 сая еврогийн цалин авахаар гэрээ байгуулсан. Өдгөө 26 настай Месси NBA-гийн супер од Коби Брайантын хамт Туркиш Эйрлайнес /Turkish Airlines/-ийг сурталчилдаг. Мөн EA Sports, Samsung Galaxy 11 зэрэг спортын видео тоглоомын нүүр царай болдог юм.

Дэлхийн хамгийн баян хөлбөмбөгчид:

1.    Криштиан Роналду /Португал/ – 148 сая евро  
2.    Лионель Месси /Аргентин/ – 146 сая евро
3.    Самуэль Эту /Камерун/ – 85 сая евро
4.    Уэйн Рууни /Англи/ – 84 сая евро
5.    Кака /Бразил/ – 82 сая евро
6.    Нэймар /Бразил/ – 80 сая евро
7.    Роналдиньо /Бразил/ – 78 сая евро
8.    Златан Ибрахимовыч /Швед/ – 69 сая евро
9.    Жанлуйжи Буффон /Итали/ – 63 сая евро
10.    Тиерри Анри /Франц/ – 57 сая евро

Б.БИЛЭГ










NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж