Крымын засаг захиргаа нефть, хийн ордуудыг хамгаалалтдаа авлаа

Хуучирсан мэдээ: 2014.03.14-нд нийтлэгдсэн

Крымын засаг захиргаа нефть, хийн ордуудыг хамгаалалтдаа авлаа

Крымын хойгийн эрх баригчид Хар тэнгис, Азовын тэнгис дэх украины нефть байгалийн хийн орд газруудыг хамгаалалтдаа авчээ. Тэдний тоонд Одессийн, Безымянное зэрэг тохижуулалтын төвшинд байгаа «Черноморнефтегаз» гэдэг улсын мэдлийн  цамхгууд хамрагджээ. Энэ тухай тус автономийн Дээд зөвлөлийн дарга Владимир Константинов мэдэгдсэн байна.

“Эдгээр ордууд болон цамхгууд Крым улсын хөрөнгө болно. Бид тэгээд ч түүнийг хамгаалж байна” хэмээн Константинов ярьжээ. Үүний өмнө Украин Крымын  хөрөнгийн улсын жагсаалтыг битүүмжилсэн байв. Украины Хууль зүйн сайд Павел Петренко энэ тухай мэдээлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж