О.Магнай бууж өгөхгүй

Хуучирсан мэдээ: 2014.03.15-нд нийтлэгдсэн

О.Магнай бууж өгөхгүй

“Аса цирк” менежмэнтийн хувьчлалд заасан гэрээний дагуу үйл ажиллагаа явуулахгүй байна гэсэн мэдэгдлийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай мэдэгдэж, тус газраас хийсэн шалгалтын дүнд энэ бүхэн нь баталгаажсан болохоо хэвлэлийнхэнд зарласан билээ.

Үүнд “Аса цирк”-ийг худалдаж авсан Асашёорюү Д.Дагвадорж мөн тайлбар хийж “Цирк зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. О.Магнай асуудлыг улстөржүүлж байна. Тэрээр 2016 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин өрсөлдөхийн тулд хэргээр ийм мэдэгдэл хийлээ. Сонгинохайрхан дүүрэгт миний ах Д.Сумъябазар өрсөлдөж УИХ-ын гишүүн болсон байдаг” гэх байр суурь илэрхийлсэн.

Тэгвэл энэхүү мэдэгдлийн эсрэг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай дахин байр сууриа илэрхийлээд байна. Тэрээр өчигдөр NTV телевизийн ярилцлагад орох үеэрээ “Аса цирк” нь зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Шаардлагыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын зүгээс тавьсан байгаа. Эцсийн хугацаа 2015 оны нэгдүгээр сарын 1-нд дуусгавар болно. Дээрх хугацаанд багтаж “Аса цирк” хувьчлал хийгдэхээс өмнөх үеийнхээ байдалд эргэн шилжихгүй бол хууль дүрмийн хүрээнд асуудлыг ярина” гэж мэдэгдсэн юм. Мөн Д.Дагвадорж нарт есөн сарын хугацаа байна гэдгийг ч сануулаад авлаа.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж