370-р нислэгийн эрэлд Өмнөд Солонгос нэгдэв

Хуучирсан мэдээ: 2014.03.15-нд нийтлэгдсэн

370-р нислэгийн эрэлд Өмнөд Солонгос нэгдэв

Долоо хоногийн өмнө сураггүй болсон Малайзын агаарын тээврийн 370-р нислэгийг үйлдэгч “Boeing 777-200ER” онгоцыг хайх олон улсын эрлийн ажилд Өмнөд Солонгос улс оролцож эхэллээ. Өмнөд Солонгос улсын зүгээс Энэтхэгийн далайд хийгдэж эхэлсэн эрлийн ажилд цэргийн зориулалттай хоёр нисдэг тэргээ илгээсэн байна. Үүний дагуу өнөөдөр /III.15/ Сөүлээс эргүүлийн “P-3C Orion”, цэргийн тээвэрлэлтийн “C-130” нисдэг тэрэгний хамт 39 хүн Куала Лумпурыг зорьжээ. 

Үүнээс өмнө сураггүй болсон онгоцны эрэлд Малайзын хүсэлтийн дагуу Энэтхэг улс нэгдсэн билээ.

Бээжин хүрэх байсан 239 хүнтэй “Boeing 777-200ER” онгоц гуравдугаар сарын 8-ны өдөр Куала Лумпураас хөөрснийхөө дараа Малайз, Вьетнам хоёр улсын хоорондох зайнд радарын дэлгэцнээс алга болж сураггүй болсон юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж