“Аль-Шабааб” армийн зочид буудалд халджээ

Хуучирсан мэдээ: 2014.03.19-нд нийтлэгдсэн

“Аль-Шабааб” армийн зочид буудалд халджээ

Сомалийн Булобурде хот дахь Африкийн холбоо болон Сомалийн армийн офицеруудын байрлаж байсан зочид буудалд хэт даврагчид халдлага үйлджээ. Халдлагын улмаас 30 офицер амь үрэгдэж, 10 хүн гэмтэж бэртсэн байна. Сомалийн албаныхны мэдэгдсэнээр халдлагын улмаас тус улсын зургаан офицер амь үрэгдсэний дунд армийн командлагч байсан аж. ВВС-д мэдээлснээр цэргийнхэн болон хэт даврагчдын хооронд буудалцаан таван цаг үргэлжилжээ.

Аль-Каидатай холбогдсон хэт даврагчдын зэвсэгт бүлэглэл аль-Шабааб нь өнгөрсөн найман жилийн турш НҮБ-ын дэмжлэгтэй Сомалийн Засгийн газрын эсрэг тэмцэж буй юм. Сомалийн Булобурде хот нь өнгөрсөн долоо хоногт чөлөөлөх хүртэл таван жилийн хугацаанд аль-Шабааб бүлэглэлийн мэдэлд байсан аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж