С.Билэгсайхан: МИАТ-ийн авлигатай тэмцэх гээд чадаагүй

Хуучирсан мэдээ: 2014.03.19-нд нийтлэгдсэн

С.Билэгсайхан: МИАТ-ийн авлигатай тэмцэх гээд чадаагүй

Авлигын эсрэг үр дүнтэй тэмцэхээр Монголын Ардчилсан холбооны анхдагчид гишүүдээс төрийн эрх барьж буй удирдлагуудад хандан шаардлага хүргүүлж буй талаар өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн танхимд хурал хийлээ.

Хэвлэлийн хуралд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, “МИАТ” ХК-ийн Бодлого, төвлөвлөлтийн газрын захирал асан С.Билэгсайхан болон МоАХ-ны Анхдагч ахмад зүтгэлтний холбооны гишүүд оролцсон юм. Хурлын үеэр Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, “МИАТ” ХК-ийн Бодлого, төвлөвлөлтийн газрын захирал асан С.Билэгсайхан “Миний хувьд МИАТ-д орж ажиллаад нэг жил болсон. Тэнд байгаа авлига, хээл хахуультай тэмцэх гэж зүтгээд чадаагүй. Ганцаараа зүтгээд нэмэргүй юм байна. Тиймээс бид төрийн удирдлагуудад шаардлага хүргүүлж, нийтээрээ тэмцэх хэрэгтэй” гэж хэлсэн юм.

Шаардлагад авлига, хээл хахуулийг таслан зогсоох, олигархуудын эрх ашгийг хязгаарлах, эдийн засгийн хувьсгал хийж, ард түмний амьдралыг дээшлүүлэх талаар тусгасан байна. Түүнчлэн  УИХ авлига өгснийг биш, авсныг нь шийтгэдэг хуулийг энэ хаврын чуулганаар батал, мөрдүүлэхийг шаардаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг, МоАХ-ны  дарга, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нарт хүргүүлэхээр болжээ. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол МоАХ-ны анхдагч гишүүд улс төрийн идэвхтэй ажиллагаанд шилжихээ хурлын үеэр мэдэгдлээ.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж