Юнителийн хэрэглэгчид 8 жилийн ойн бэлгээ аваарай

Хуучирсан мэдээ: 2014.03.20-нд нийтлэгдсэн

Юнителийн хэрэглэгчид 8 жилийн ойн бэлгээ аваарай

Юнител групп 8 жилийн ойгоо тохиолдуулан сар бүрийн 8-ны өдөр эрхэм хэрэглэгчиддээ бэлэг барьж байгаа билээ. Энэхүү бэлэг нь бүтэн жилийн туршид үргэлжлэх бөгөөд хэрэглэгчид бэлгийн нэгжээрээ яриа, мессеж, дата үйлчилгээг авч болно. 

Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид сар бүрийн 1-9-ны өдрүүдэд 8  гэсэн тоог 1405 тусгай дугаарт илгээж, 8,9,10-ны өдрүүдэд ашиглах 8000 төгрөгийн үйлчилгээний эрх авч байгаа билээ. Энэхүү 8000 төгрөгийн эрхээрээ 100 MB ДАТА, 300 МЕССЕЖ, 125 мин ЯРИА гэсэн үйлчилгээнүүдээс сонгон ашиглах боломжтой.

 Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдийн хувьд 2000 төгрөгийн картаар дансаа цэнэглээд сар бүрийн 1-7-ны өдрүүдэд амжин 8 гэсэн тоог 1405 тусгай дугаарт илгээснээр тухайн сарынхаа 8, 18, 28-нд гурван удаа тус бүр 800 төгрөгийн үйлчилгээний эрх авч байна. Хэрвээ та дээрх хугацаанд амжиж мессеж явуулаагүй байсан ч битгий санаа зовоорой. Дараа нь нөхөөд мессеж явуулах боломжтой. Гэхдээ 3 удаа биш 1-2 удаа 800 төгрөгийн эрх бэлгэнд авна. Бэлгийн 2400 төгрөгийн эрхтэй болсон хэрэглэгчдийн хувьд 30 MB ДАТА, 120 МЕССЕЖ, 35 мин ЯРИА  гэсэн үйлчилгээнүүдээс сонгон хэрэглээндээ ашиглаарай.

Бидэнтэй 8 жилийн туршид хамт байгаа үнэнч хэрэглэгчид болон бидэнд итгэл хүлээлгэн сонгож буй нийт хэрэглэгчиддээ 8 жилийн ойн баярын мэнд хүргэе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж