Зөгийн балны гайхамшигт эмчилгээ

Хуучирсан мэдээ: 2014.03.21-нд нийтлэгдсэн

Зөгийн балны гайхамшигт эмчилгээ

via Eruulmend.mn


Зүрхний өвчин: Зүрхний өвдөлтөнд шингэн зөгийн бал дээр 30-40 дусал валидол,
корвалол зэрэг зүрхний эм хийгээд зүрхэн тус газраа түрхэх нь зүрхний эмийг
түргэн сороход нөлөөлдөг байна.

Даралт ихсэх: Хэрэв өдөр бүр хоол идэхээс цагийн өмнө 60 гр зөгийн балтай 10
хушгыг 3-4 удаагийн ээлжинд идвэл эдгэрнэ.

Мартах өвчин: Шинэхэн сонгины шүүс болон зөгийн балыг тэнцүү авч тус холимогийг
өдөрт хоол идэхээс өмнө 1 хоолны халбагаар 4-8 удаа хэрэглэвэл ашигтай.

Нойргүйдэл: Нойргүйдэх үед ургамлын тос ач тусаа өгнө. Үүнийг дагзныхаа
хонхорхой, үе мөч, уландаа түрхэх хэрэгтэй. Мөн зөгийн бал ч нойронд сайн.
Оройн хоолны үед 1 хоолны халбага зөгийн бал идэх эсвэл нэг аяга зөгийн балтай
ус ууна. /3 цайны халбага зөгийн балыг 1 аяга буцалсан бүлээн усанд найруулна/
Сүрьеэ өвчинд 200 гр зөгийн бал, какао, доргоны тос, хушга, алое-н шүүс зэргийг
хольж хутган өглөө өлөн элгэн дээрээ 1 х/х ууна.

Бронхит: Сонгиныг жижиглээд 3 хоолны халбага зөгийн балтай хольж хутгана. Хагас
аяга ус хийгэд 5 минут буцалгана. 2 цаг байлгаад шүүж авна. Өдөрт 4 удаа 1
цайны халбагаар ууна. Сонгины голыг авч хая. Дотор нь элсэн чихэр хийгээд
байлгана. Өдөр бүр 1 цайны халбагаар ууна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж