Их Британи цалингийн доод хэмжээгээ 10 сард нэмнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

Их Британи цалингийн доод хэмжээгээ 10 сард нэмнэ

Энэ оны аравдугаар сард Их Британи иргэдийнхээ цалингийн доод хэмжээгээ нэмэгдүүлж тооцох шийд гаргасан талаар “BBC” агентлаг мэдээллээ. Шинэ тогтоосон хувиараа 16-17 настнууд ажил хийвэл цагт 3.64 паунд авах болно. Харин 18-20 настнуудад өгөх цалингийн хэмжээг 9 пэнсээр нэмж цагт 4.92 паунд доод тал нь авах ёстой. Харин 21-ээс дээш настай насанд хүрсэн иргэдийн цалингийн доод хэмжээ нь цагт 5.93 паунд болж нэмэгдэх болно. Энэ сарын эхээр Лондон хотод мөрдөх цалингийн доод хэмжээг өсгөж тогтоосон бөгөөд бараг 2 паундаар нэмж 7.85 паунд болгосон. Ийнхүү цалингийн доод хэмжээг нэмэх нь “ядуурлаас сэргийлэхэд” чухал арга хэмжээ болно гэж Лондон хотын дарга үзэж байна. Цалингийн доод хэмжээг нэмэгдүүлснээр Их Британид 970,000 орчим хүн үр ашгийг нь хүртэх болно гэж тооцоолж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж