Нийслэлд энэ онд 16 цэцэрлэг барина

Хуучирсан мэдээ: 2014.03.23-нд нийтлэгдсэн

Нийслэлд энэ онд 16 цэцэрлэг барина

Нийслэлийн
ерөнхий төлөвлөгөөний газар орон сууцны томоохон хороолол дунд
сургууль, цэцэрлэг барихаар болжээ. Ингэхдээ хуучин хороолол болон
шинээр баригдах дахин төлөвлөлтийн хүрээнд барих орон сууцны хороололд
нийт 80 бага сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн байна. Үүнээс энэ
онд нийслэлийн төсөвт суулгаснаар 16 цэцэрлэг барих бөгөөд 10700 хүүхэд
хамрагдах боломжтой ажээ. Цаашдаа шинээр төлөвлөлтөд багтааж барих
цогцолбор, хотхонуудад оршин суугчдын тооноос хамаарч 640, 960 хүүхэдтэй
сургууль, цэцэрлэг барих зургийг хийсэн байна.

Улсын хэмжээнд
төрийн өмчийн 180, хувийн өмчийн 128 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг ч
хүрэлцээ хангалтгүй байгаа. Тиймээс ийнхүү томоохон хорооллуудын дунд
цэцэрлэг нэмж барихаар болсон бөгөөд 16 цэцэрлэгийг ирэх аравдугаар сард
ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.Нийслэлд байрлах томоохон орон сууцны
хорооллуудын дунд сул талбай их байдгийг ашиглан  сургууль, цэцэрлэг
барьвал авто замын түгжрэл гэхэд 30 хувир буурна гэсэн тооцоо гарчээ.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж