Какурюү М.Ананд Хару башёд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.03.23-нд нийтлэгдсэн

Какурюү М.Ананд Хару башёд түрүүллээ

Японы Осака хотноо болсон гуравдугаар сарын Хару башёд Монгол Улсын тамирчин озеки Мангалжавын Ананд түрүүлж, мэргэжлийн сумо бөхийн 71 дэх ёкозуна цол хүртлээ. Башё эхлэхээс өмнө Японы сумо бөхийн холбоо хуралдаж, зүүн жигүүрийн тэргүүн озеки Какурюү М.Анандыг Хару башёд 13 болон түүнээс дээш давж түрүүлбэл ёкозуна /аварга/ цол олгох болзол олгосон юм. Манай сумоч Какурюү М.Ананд Хару башёд 14 давж, нэг өвдөг шороодон, тун өнгөтэй барилдаж түрүүллээ.

Шинээр аварга болсон М.Ананд Хару башёгийн 15 дахь буюу сүүлийн өдрийн барилдаанд Их аварга Хакухо М.Даваажаргал, ёкозуна Харумафүжи нарыг дараалан өвдөг шороодуулсан озеки Котошёгикутай барилдсан юм. Гэсэн ч Какурюү М.Ананд огтхон сандралгүй тайван барилдаж, өрсөлдөгчөө илүүрхэн ялт байгуулж, 14 даваа, нэг унаатайгаар Хару башёд түрүүллээ. Их аварга Хакухо М.Даваажаргал, ёкозуна Харумафүжи нар 12 даваатайгаар башёг өндөрлүүлэв.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж