Тайванийн жагсагчид цагдаа нартай мөргөлджээ

Хуучирсан мэдээ: 2014.03.24-нд нийтлэгдсэн

Тайванийн жагсагчид цагдаа нартай мөргөлджээ

Хятадтай байгуулсан худалдааны гэрээг эсэргүүцсэн олон мянган оюутны жагсаал Тайванийн Засгийн газрын ордны гадна олон хоног үргэлжилж байна. Тайванийн эрх баригчид  жагсагчдын байдлыг тав хоног харзнасны эцэст өчигдөр /III.23/ цагдаагийн хүчээр албадан тараах арга хэмжээ авсан байна. Энэ үеэр цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, 58 хүн баривчлагдан, олон тооны хүн гэмтэж бэртжээ.

“AP” агентлагт мэдээлснээр оюутнуудын тайван жагсаал Тайванийн хууль тогтоочдын ордны гадна тайван үргэлжилж, олон зуун хүнийг нэгтгээд байсан аж. Жагсагчид Хятадтай өнгөрсөн зургадугаар сард байгуулсан боловч хэрэгжиж эхлээгүй байгаа худалдааны гэрээг цуцлахыг эрх баригчдаас шаардаж байгаа юм.

Оюутнуудын зүгээс асар их хүч хөлсөөр олж авсан ардчилсан эрх чөлөөгөө Хятадад алдахад ойрхон ирээд буйд Тайванийн хууль тогтоогчдыг буруутгажээ. Харин Тайваний эрх баригчид хоёр орны аж үйлдвэрийн салбар дахь компаниудын хоорондох ашигтай худалдааны гэрээг цуцлах нь эдийн засагт хохирол учруулна гэж мэдэгджээ. Тайваньд Хятадын эсрэг жагсаал, цуглаан болох нь хэвийн үзэгдэл боловч цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарах нь ховор аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж