Тосонцэнгэл суманд худалдааны төв шатжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

Тосонцэнгэл суманд худалдааны төв шатжээ

Өнгөрсөн шөнийн 21:20 цагийн орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд томоохон хэмжээний гал гарч, ХААН банкны салбар гэх мэт хэд хэдэн байгууллага шатсан тухай эх сурвалж манайд мэдээлсэн юм. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн Х.Сүхбаатараас тодруулахад “Тус сумын төвийн хоёр давхар худалдааны төвийн барилга, нэг айлын байшинд өнгөрсөн шөнийн 21:20 цагийн орчимд гал гарсан байна. Уг дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын шуурхай албаныхан очиж унтраажээ. Мөн Завхан аймгийн Онцгой байдлын хэлтэс гал гарсан учир шалтгаан, хохиролын хэмжээг тогтоохоор ажлын хэсэг байгуулан, өнгөрсөн шөнөөс эхлэн тус суманд ажиллаж байна” гэсэн хариултыг өглөө. Тус худалдааны төвд Хаан банк байсан эсэх талаар одоогоор мэдээлэл алга байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж