Б.Лхагвасүрэн гуай алтан хуримаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.03.26-нд нийтлэгдсэн

Б.Лхагвасүрэн гуай алтан хуримаа хийнэ

Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн өнөөдөр алтан хуримаа хийхээр зэхжээ. Тэрээр гэргийтэйгээ нэгэн гэр бүл болоод 52 жилийг хамтдаа үджээ. Түүний хань С.Баасан Б.Лхагвасүрэн гуайн олон бүтээлд шингэсэн байдаг. Магад түүн шиг олон уран бүтээлдээ гэргийгээ дурдсан уран бүтээлч ховор болов уу.

Монголын нийгэмд үлгэр жишээ болсон нэгэн сайхан гэр бүл өнөөдөр 17.00 цагт “Баянгол” ресторанд алтан хуримаа хийх гэнэ. Алтан хуримд урлаг, соёлын олон эрхмүүд уригджээ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж