Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулав

Хуучирсан мэдээ: 2014.03.27-нд нийтлэгдсэн

Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулав

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ёс зүйтэй, шударга ажиллах нөхцөлийг хангах зорилгоор “Хэвлэл мэдээллийн зөвлөл” ажилладаг. Хэвлэл мэдээллийн зөвлөл нь энэ салбарт ажиллаж буй сэтгүүлч, уран бүтээлчдийн мэргэжлийн ёс зүйн хэм  хэмжээг мөрдүүлэхээс гадна салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудыг нэгдсэн байдлаар хэлэлцэж, төр засгийнханд хүргэх үүрэг хүлээдэг. Манай улсад хэвлэл, мэдээллийн зөвлөл байгуулагдах хэрэгтэй гэх шүүмжлэл сүүлийн жилүүдэд идэвхжих болсон. Тэгвэл энэ оноос эхлэн МҮХАҮТ-ын дэргэд Хэвлэл мэдээлэл, зар сурталчилгааны зөвлөл байгуулагдаж байна. Хэвлэл мэдээллийн бүхий л байгууллага энэхүү зөвлөлд нэгдэх боломжтой бөгөөд цаашдаа салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудыг ярилцан, хамтдаа шийдвэрлэх өргөн боломж нээгдэх юм. Зөвлөлийн анхны хурал энэ сарын 28-нд 14:00 цагт болох юм байна.

О.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж