Хуучирсан мэдээ: 2014.03.31-нд нийтлэгдсэн

Petit Bateau брэнд Монголд

100 гаруй жилийн түүхтэй, Францын алдарт Petit Bateau брэндийн Монгол дахь салбар дэлгүүрийн нээлт Сэнтрал Тауэрт болж өнгөрлөө. Тус дэлгүүрийн нээлтийг тохиолдуулан Ази номхон далайг хариуцсан менежер Жинг Жин хүрэлцэн ирж тууз хайчлах ёслол хийсэн бөгөөд үйл ажиллагаанд уригдан ирсэн хүүхдүүд Muse art house-аас зохион байгуулсан зургийн уралдаанд оролцож, өөр өөрийн ертөнцийг цааснаа буулгахын зэрэгцээ Шелкунчик балетын сургуульд суралцдаг үеийнхнийгээ Petit Bateau брэндийн хувцсаар гоёж, бүжиглэхийг үзэн эцэг эхийн хамт цагийг халуун дулаан уур амьсгал дунд хөгжилдөн өнгөрөөлөө.

Хэдийгээр хэл, соёл, амьдралын хэв маягаараа орон орны хүүхдүүд хоорондоо ялгаатай ч хүсэл тэмүүлэл, төсөөллийн ертөнцөөрөө ижилсдэг гэдгийг 120 жилийн турш тэдэнтэй хамт байсан Petit Bateau брэнд мэднэ. Тиймдээ ч энэ удаад Монгол хүүхдүүдэд өөрийн үйлдвэрлэсэн хөвөн даавуун материалтай, харшил өгдөггүй, тэдний биеийн онцлог, загварын мэдрэмжид яв цав нийцсэн хувцсаа танилцуулахын зэрэгцээ хамтдаа 121 насны төрсөн өдрийнхөө лааг үлээж баяраа тэмдэглэсэн юм. Хүүхдүүдийнхээ хамт ирсэн эцэг эх, эмээ өвөө нар ч мөн тэдэнтэй цуг хүүхэд насанд хүргэж өгдөг бяцхан завинд суун, бага насны дурсамжаараа аялсан нь гарцаагүй.


























NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж