“Ерөнхийлөгчийн цом”-ын хэсгийн тоглолт Монголд болно

Хуучирсан мэдээ: 2014.03.31-нд нийтлэгдсэн

“Ерөнхийлөгчийн цом”-ын хэсгийн тоглолт Монголд болно

Азийн хөлбөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ерөнхийлөгчийн цом”-ын тэмцээний хэсгийн шатны сугалаа боллоо.

10 дахь удаагийн тэмцээнд 11 улсын аварга баг өрсөлдөхөөр болсон бөгөөд Монголоос лигийн хамгийн олон түрүүтэй “Эрчим” клуб өрсөлдөх юм. Тэд энэ удаа талбай дээрээ тоглолт хийх бөгөөд манай улсын багтай Балбын “Manang Marshyangdi”, Камбожийн “Svayrieng” клуб нэг хэсэгт багтсан байна. Энэ хэсгийн бүх тоглолт Улаанбаатарт зохион байгуулагдах хуваарь гарчээ. Энэ жилийн “President"s Cup”-ын “А” хэсэгт Шри Ланкын “Sri Lanka Air Force SC”, Пакистаны “KRL”, Бангладешийн “Sheikh Russel Krira Chakara Ltd”, Бутаны “Ugyen Academy”, “В” хэсэг Филиппиний “Ceres – La Salle”, Туркменистаны “FC HTTU”, Тайванийн Tatung, БНАСАУ-ын “Rimyongsu” клуб багтжээ. Хэсгийн тоглолт ирэх тавдугаар сарын 1-11-нд болно. Хэсэг тус бүрээс шалгарсан хоёр баг есдүгээр сарын 22-28-нд эцсийн шатанд өрсөлдөх юм.

"СПОРТЫН ШУУДАН" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж