Ж.Соронзонгийн хэргийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

Ж.Соронзонгийн хэргийг хэлэлцэж байна

Өнгөрсөн нэгдүгээр сард Монгол-Оросын хамтарсан III сургуулийн 150 гаруй сурагч хоолны хордлогод орж, нилээдгүй асуудал үүссэн билээ. Энэ  асуудлын хариуцлагыг тус сургуулийн захирал Ж.Соронзонг хүлээх ёстой хэмээн салбарын сайд үзэж, түүнийг захирлын суудлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Гэвч энэ шийдвэрийг Ж.Соронзон захирал хүлээн зөвшөөрөлгүй, Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан юм. Анхан шатны шүүхийн шийдвэрээс Ж.Соронзон  захирлын талд гарсан тул эл шийдвэрийг БСШУ-ны сайд эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Уг хэргийг Нийслэлийн шүүхэд яг одоо хэлэлцэж байгаа ба шүүхийн шийдвэр  одоогоор гараагүй байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж