МИК-ийн хувьцааг худалдан авлаа

Хуучирсан мэдээ: 2014.04.02-нд нийтлэгдсэн

МИК-ийн хувьцааг худалдан авлаа

Монголын ипотекийн корпорацид Хөгжлийн банк хувь эзэмшихээр болж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх замаар иргэдийг орон сууцжуулах зорилгоор Монголын ипотекийн корпорацид төр тодорхой хувь эзэмших нь зүйтэй гэж үзэн, хувь эзэмшихэд зориулан Хөгжлийн банкны эх үүсвэрээс 10 хүртэл тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Монголбанк болон арилжааны 10 банк хамтран байгуулсан тус корпораци нь арилжааны банкууд дахь орон сууцны зээлийн багцыг худалдан авч, иргэдийн авсан эл зээлээр баталгаажсан бонд гарган дотоод, гадаадын зах зээлд арилжиж, хөрөнгө оруулалт татан төвлөрүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг байна. Монголын ипотекийн корцорацийн нийт хувьцаанаас Монголбанк 2.81, Төрийн банк мөн 2.81, арилжааны 8 банк нийтдээ 94.38 хувийг тус тус эзэмшдэг бол  Хөгжлийн банк нэмэлт 2.5 сая ширхэг хувьцааг худалдан авснаар тус банкны хувь эзэмшил нь 14.88 хувь болж байна.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж