Цукербергийн үндсэн цалин нэг ам.доллар болжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.02-нд нийтлэгдсэн

Цукербергийн үндсэн цалин нэг ам.доллар болжээ

Өргөн хүрээг хамарсан сүлжээ сайт “Facebook”-ийн захирал Марк Цукербергийн үндсэн цалин өнгөрсөн онд өөрийнх нь хүсэлтээр нэг ам.доллар болж буурчээ. Дэлхийн баячуудын 22-т бичигддэг Цукербергийн хувьд нэг ам.долларын үндсэн цалин бол бэлэгдэл төдий аж. Өмнө нь 2012 онд Марк Цукерберг 503205 ам.долларын үндсэн цалин авч байжээ. “Facebook”-ийг үүсгэн байгуулснаас хойш өдгөө 29 настай Марк Цукербергийн нийт хөрөнгийн хэмжээ 27 ам.долларт хүрсэн аж. Түүнчлэн тэрээр  Facebook” компанийн хувьцааны 61.6 хувийг эзэмшдэг байна.

Нэг ам.долларын бэлэгдлийн цалин авах жишгийг “Apple”корпорацийн захирал агсан Стив Жобс, “Google”-ийг хамтран бүтээгч Ларри Пейж, Сергей Брин нар дэмжин хэрэгжүүлж байсан аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж