“Гудамж” төслийг орон нутагт хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.04.04-нд нийтлэгдсэн

“Гудамж” төслийг орон нутагт хэрэгжүүлнэ

Засгийн газар орон нутгийг хөгжүүлэхэд анхаарч аймгуудад 1000 айлын орон сууц барихаар болж, дэд бүтцийг нь шийдэхэд хөрөнгө гаргахаар болсон. Тэгвэл өнгөрсөн жил Улаанбаатар хотноо хэрэгжсэн “Гудамж” төслийг мөн аймгуудад хэрэгжүүлэх бодлого барьж буй аж. Одоогоор аль аймагт дээрх төслийг хэрэгжүүлэх вэ гэдэг нь хараахан тодорхой биш байна.

“Гудамж” төслийг хэрэгжүүлэхдээ өнгөрсөн жил “Чингис бонд”-оос санхүүжилт олгосон. Түгээр нийслэлийн хэмжээнд 10 гаруй уулзварыг өргөтгөн шинэчилж, ашиглалтад оруулсан бол өнөө жил гурван замыг өргөтгөхөд зориулж хөрөнгө гаргахаар төлөвлөжээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж