Албан мэдээнд гарын үсэг зурав

Хуучирсан мэдээ: 2014.04.05-нд нийтлэгдсэн

Албан мэдээнд гарын үсэг зурав

НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Бүгд Найрамдах Чад Улстай 4 дүгээр сарын 3-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов.

Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов.

Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч, Бүгд Найрамдах Чад Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Чериф Махамат Зене нар гарын үсэг зурав.   

Бүгд Найрамдах Чад Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах илүү боломж нээгдэж байна гэдэгт санал нэгтэй байгаагаа талууд илэрхийлэв. Тухайлбал, Бүгд Найрамдах Чад Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр (2014-2015) анх удаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ оруулах чиглэлд талууд харилцан туршлага солилцох боломжтой юм. Түүнчлэн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр талууд тохиролцов.

Эх сурвалж: www.mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж