66 мянган иргэнд татварын буцаан олголтыг өгнө

Хуучирсан мэдээ: 2014.04.07-нд нийтлэгдсэн

66 мянган иргэнд татварын буцаан олголтыг өгнө

Манай улсын татварын талаархи холбогдох хуулиудад илүү татвар, хураамж төлсөн иргэдэд буцаан олголт хийх тухай заасан байдаг ч мэдээ, мэдээлэл дутмагаас шалтгаалан саяхныг хүртэл татвар төлөгчид хамрагдаж чаддаггүй байсан. Харин сүүлийн жилүүдэд иргэд баримт материалаа бүрдүүлж, татварын эргэн төлөлтөд хамрагдах нь эрс нэмэгдсэн байна. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сарын 25-ны дотор бичиг баримт, холбогдох тооцоогоо гаргаж өгсөн 66 мянган иргэн татварын эргэн төлөлтөд хамрагдахаар болж, үүнд 37 тэрбум төгрөг шаардагджээ. Одоогоор энэ хөрөнгийг холбогдох татварын албадын дансанд байршуулсан байх ёстой бөгөөд буцаан олголтыг хэдийнэ өгч эхэлжээ.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж