“Сэрүүн хасын нууц” дахин тайзнаа амилав

Хуучирсан мэдээ: 2014.04.07-нд нийтлэгдсэн

“Сэрүүн хасын нууц” дахин тайзнаа амилав

“Сэрүүн хасын нууц” жүжиг өнөөдрөөс эхлэн дахин үзэгчдийн хүртээл болж байна. Өнгөрсөн жил буюу 2013 онд тайзнаа тавигдсан тус жүжгийг үзэж амжаагүй, үзэх хүсэлтэй үзэгчиддээ зориулан Х-Түц хамтлагийн уран бүтээлчид өнөөдрөөс эхлэн тайзнаа дахин тавьж байна. Уг зохиолын зохиолч нь Чюн Яо бөгөөд бидний сайн мэдэх “Шинэ саран авхай”, “Хуанжу Гэг”, “Шиврээ бороо шимшрэх сэтгэл” кино зохиолын эзэн билээ.

Урлагийн гавьат зүтгэлтэн Ч.Найдандоржийн найруулсан тус жүжгийн гол дүрд гавьяат жүжигчин И.Одончимэг, жүжигчин Н.Ялалт, Т.Бархүү болон Гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал, ардын жүжигчин Н.Сувд нар тогложээ. “Сэрүүн хасын нууц” жүжгийн тасалбарын үнэ 12 мянган төгрөг аж.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж