Төв замуудыг шөнийн цагаар цэвэрлэж байна

Хуучирсан мэдээ: 2014.04.08-нд нийтлэгдсэн

Төв замуудыг шөнийн цагаар цэвэрлэж байна

Цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ-аас зам цэвэрлэгээний тусгай зориулалттай 10 машиныг ажиллуулж эхэллээ. Эдгээр машинууд нь нийслэлийн төв замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Энэбишийн өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Их тойруу, Бага тойруу, Олимпийн гудамжийн замуудын нуухны шороо, хаягдлыг соруулж цэвэрлэж байгаа юм. Өдрийн цагаар замын хөдөлгөөний ачаалал их байдаг тул  шөнийн цагаар ажиллуулж байна. Харин цэвэрлэгээ хийх явцад жолооч нар автозамын нэгдүгээр эгнээнд машинаа түр хугацаагаар орхиж явах тохиолдол цөөнгүй гарч байгаа учраас  зам дутуу цэвэрлэгдэх, хийсэн ажил үр дүнгүй болох тохиолдол байдаг тул нийт жолооч нарт дээрх үйлдлийг гаргахгүй байхыг зөвлөж байна гэж "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж