Хятадуудын хэргийг шүүхээр шийдвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.12-нд нийтлэгдсэн

Хятадуудын хэргийг шүүхээр шийдвэрлэжээ

Нийслэлийн прокурорын газраас БНХАУ-ын иргэн Вэй Хун Ван, Хан Рун Пин нар болон БЗД-ийн татварын байцаагч Д.Нанжидсүрэн нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхээр шийдвэрлэжээ.

Хятад улсын иргэд нь 2008-2011 онуудад БНХАУ-ын “Хун Лиан” ХХК-ийн нэр дээр болон Монгол Улсын иргэдийн нэрээр нийт 11 мянга 822 ширхэг мотоциклийг Монголд импортоор оруулж ирээд худалдан борлуулахдаа аж ахуй нэгжийн орлогын албан татварын болон НӨАТ-ын тайланд тусгахгүй, онц их хэмжээний албан татвар төлөхөөс санаатай зайлхийсэн, Вэй Хун Ван нь Баянзүрх дүүргийн Татврын хэлтсийн улсын байцаагт Д.Нанжидсүрэнд хээл хахууль өгсөн нь тогтоогджээ.

Шүүхээс Вэй Хун Ван, Хан Рун Пин, Д.Нанжидсүрэн нарыг гэм буруутай гэж үзэн, БНХАУ-ын иргэн Вэй Хун Ванд Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийг  166.2, 269 дүгээр  зүйлийн 269.1-дэх  хэсэгт заасны дагуу сая  төгрөгний эд хөрөнгө хурааж, зургаан жил зургаан сар хорих ял,  Хан Рун Пинд Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2-д заасны дагуу 500.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, таван жил нэг сарын хорих ял, БЗД-ийн татварын байцаагч Д.Нанжидсүрэнд Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-дэх хэсэгт заасны дагуу нэг жил зургаан сарын  хорин ял тус тус оноожээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж