Ким Ир Сений төрсөн өдөр тохиож байна

Хуучирсан мэдээ: 2014.04.15-нд нийтлэгдсэн

Ким Ир Сений төрсөн өдөр тохиож байна

Хойд Солонгосыг үүсгэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсний 102 жилийн ой өнөөдөр /IV.15/  тохиож байна. Ким Ир Сений төрсөн өдрөөр Хойд Солонгосын нам, засгийн удирдагчид Кумсусанд /Нарны ордон/ орших түүний бунханд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай юм. Энэ дагуу Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өвөөдөө хүндэтгэл үзүүлэхээр армийн удирдлагуудын хамт шөнө дунд /IV.15/   өнгөрмөгц Кумсусан ордонд бараалхсан байна.

Үүнээс өмнө 2012 онд Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойн өдрөөр Хойд Солонгос цэргийн сүрт жагсаал зохион байгуулж, залуу удирдагч Ким Чен Ун анх удаа ард түмэндээ хандаж үг хэлж байсан юм. Харин энэ жилийн хувьд Пхеньян үүнтэй ижил цэргийн сүрт жагсаалд бэлтгэж буй янзгүй байгааг Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлагт мэдээлжээ. 

Ким Ир Сен нь 1994 онд зүрхний шигдээсээр таалал төгссөн юм. Хойд солонгосчууд их удирдагч Ким Ир Сений төрсөн өдрийг /IV.15/  “Нарны өдөр” хэмээн нэрийддэг байна.

Үүний зэрэгцээ Вашингтон, Сөүлийн хамтарсан цэргийн сургуулилт ирэх баасан гаригт /IV.18/ дуусахтай давхцан Хойд Солонгос өргөн хүрээтэй цэргийн сургуулилт эхлүүлэхээр төлөвлөж байж магадгүй хэмээн Өмнөдийн сайтад мэдээлжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж