Машин ачдаг машин өөрөө дүрэм зөрчиж байна гэв

Хуучирсан мэдээ: 2014.04.16-нд нийтлэгдсэн

Машин ачдаг машин өөрөө дүрэм зөрчиж байна гэв

Засгийн газрын харьяа 11-11 төвд өнөөдөр иргэдээс 100 гаруй санал гомдол ирснээс машин ачих үйлчилгээтэй холбоотой гомдол цөөнгүй иржээ. Тухайлбал, №1404162781 кодоор холбогдсон иргэн “Машин ачих үйлчилгээний машинууд өөрсдөө адилхан журмаа зөрчиж байна. Мөнгөний төлөө улайрч ажиллаж байна. Зогсох зогсоол байдаггүй, машинаасаа буух ч эрхгүй болоод байна. Машин ачих үйлчилгээгээр ард иргэдээ дарамталж, дарангуйлж байна” гэжээ. Мөн №1404162483 “Нийгэм ажилгүйдлээр их байхад машин ачиж иргэддээ хүндрэл учруулж байгааг зогсоох хэрэгтэй” гэсэн байна.

Түүнчлэн “Дүнжингарав” худалдааны төвийн урд замаар том машин явахад 5000 төгрөг төлөх болж байгаа гомдол мөн ирсэн байна. 11-11 төвд ирсэн гомдлыг дараах байдлаар түүвэрлэлээ.

№1404166080 “Сутайн буянт” компанийн 5-056 дугаарын автобусны жолооч нь сайхан цагаан цамц, дүрмийн хувцсаар хувцасласан, кондуктор харилцаа сайтай, автобусанд хаягдсан хогийг өөрөө цэвэрлээд сайхан үйлчилгээ үзүүлж байна. Иргэдийн зүгээс сэтгэл хангалуун үйлчилгээ үзүүлж байгаа нэг ч гэсэн автобус байгаад маш их талархаж байна.

№1404161183 Автобус нэг компаний 019 номерын автобус нисэхруу явж байх үедээ зорчигчдийг автобус бааз дээрээ буулгачаад бензинээ авч байна. Иргэдэд чирэгдэлэй үйлчилж байна.

№1404164870 Эрчим хүчний гэрэлтүүлгийн тендерт оролцсон боловч тусгай зөвшөөрөлгүй компани ялсан байна. Шударга бус явагдаж байна.

№1404165739 БЗД 2-р хорооноос тодорхойлолт авах гэтэл 5000 төгрөгөөр тодорхойлолт хийж өгнө, цагдаагийн хэлтсээр орж байж тодорхойлолтоо ав гэсэн. Гэтэл цагдаа нь ч местэндээ байдаггүй юм байна. Арга хэмжээ авч өгнө үү? Мөнгөөр тодорхойлолт өгч байгаа нь ямар учиртай юм бэ?

№1404162519 Санмятав сайдад:Оюу толгойд ажилд авах зар явж байгаа гэтэл Монгол залуучуудыг ажилд авахгүй гэж байна.Уул уурхайн чиглэлээр сурсан залуучууд ажилгүй байна.Энэ асуудалд арга хэмжээ авах хэрэгтэй байна.

№1404162405 Ховд аймагт орон сууцны 8 хувийн зээлд хамрагдахаар банкнаас зээл авч байгаа бөгөөд, бэлэн мөнгөө авах гэтэл банкнаас нэг хувийн хүү авна гээд 600 гаруй мянган төгрөг суутгаж авах болоод байна. ШӨХТГ-с "Банк нэг хувийн зээл авдаг асуудлыг болиулсан" тухай мэдээлэл хийж байсан. Энэ асуудалд яаралтай хариу өгнө үү?

№1404160873
Дүнжингарав худалдааны төвийн урд замаар том тэрэг явах бол 5000 төгрөгний торгууль төлнө гэж байна.Дүнжгарав худалдааны төвийн үйл ажиллагаанд ямар ч хамаагүй зам байтал яагаад ийм хураамж авч байна вэ. Энэ ямар учиртай юм бэ? Гэсэн байна.

Г.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж