Алслагдсан баг “Багийн хөгжлийн төв”-тэй болов

Хуучирсан мэдээ: 2014.04.17-нд нийтлэгдсэн

Алслагдсан баг “Багийн хөгжлийн төв”-тэй болов

Хөвсгөл аймгийн төв Мөрөн суманд жил бүр иргэдийн суурьшил нэмэгдсээр өвөлдөө 40 гаруй мянган хүн ам амьдарч байгаа юм.

Ялангуяа Мөрөн сумын 9-12 дугаар баг төвөөсөө алслагдсан бөгөөд хөдөө орон нутгийн иргэд ихээхэн амьдардаг аж. Тус иргэдэд төрийн анхан шатны үйлчилгээг цогцоор нь хүргэх “Багийн хөгжлийн төв”-ийг орон нутгийн хөгжлийн сангийн 180 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулжээ.

Багийн хөгжлийн төвд төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилготой багийн Засаг дарга нар, зохион байгуулагч, мэдээллийн төвийн ажилтан, нийгмийн ажилтан, чийрэгжүүлэх төвийн багш зэрэг 10 хүн ажиллаж номын сан болон бие бялдарын чийрэгжилтийн танхимыг нээн, төрийн анхан шатны үйлчилгээг цогцоор нь хүргэж байна. Тус төвд иргэдэд зориулан “Өглөгийн дээд ном эрдэнэ” сарын аяныг амжилттай зохион байгуулж аянд иргэд идэвхтэй оролцжээ.

Б.ГАНТУЯА

Эх сурвалж: www.khuvsgulnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж