8GB-тай iPhone 5C худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2014.04.17-нд нийтлэгдсэн

8GB-тай iPhone 5C худалдаанд гарна

Apple компани iPhone 5 загварын ухаалаг гар утсаа хоёр сонголттойгоор худалдаанд гаргасан билээ. Үүний нэг болох хямд үнэ бүхий iPhone 5С  ухаалаг гар утсыг 8GB багтаамжтайгаар дахин үйлдвэрлэж Европын хэд хэдэн оронд худалдаанд гаргаж эхлэхээр болсон тухай Techi сайтад мэдээлжээ.

Уг мэдээлэлд дурьдсанаар энэхүү шинэ iPhone 5С  ухаалаг гар утсыг ирэх тавдугаар сараас эхлэн Нидерланд, Чех, Итали, Бельги зэрэг орнуудад худалдаалах юм байна.

Харин худалдаалах үнийн хувьд 16GB-тай iPhone 5c загвараасаа 70 ам.доллараар хямд байна хэмээжээ. Ингэснээр олон хэрэглэгчид уг гар утсыг худалдан авах боломж бүрдэнэ хэмээн онцолсон байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж