Ираны нефтийн экспорт 20 сарын дотор дээд хэмжээндээ хүрэв

Хуучирсан мэдээ: 2014.04.20-нд нийтлэгдсэн

Ираны нефтийн экспорт 20 сарын дотор дээд хэмжээндээ хүрэв

Ираны нефтийн экспорт өнгөрсөн 20 сарын дотор хамгийн дээд хэмжээндээ хүрэн барууны орнуудын тавьсан хязгаарлалтаас давсан байна гэж Олон улсын эрчим хүчний агентлаг (IЕА) мэдээлэв.

Сүүлийн мэдээгээр хоёрдугаар сард Иран 1,65 сая баррель нефтийг өдөрт экспортлож байсан нь 650 мянган баррелиар хоригийн хязгаараас давсан байна. Женевт гарын үсэг зурсан гэрээний дагуу тэр лимитийг долдугаар сарын 20 хүртэл хадгалах ёстой юм.

Одоо Ираны нефтийн гол худалдан авагчид нь Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос, Япон Турк болж байгаа ба тэдэн дээр Сири, Албани нэмэгджээ. Өмнө мэдээлсний дагуу Иран Орост өдөр бүр 500 мянган баррель нефть нийлүүлж байх юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж