Анхаар: Цасан шуургатай

Хуучирсан мэдээ: 2014.04.21-нд нийтлэгдсэн

Анхаар: Цасан шуургатай

Хаврын
тэнгэр хартай гэж монголчууд ярьдаг. Өглөө дулаахан байснаа гэнэт зүг
чиггүй цасаар шуурчихдаг хаврын үзэгдлүүдээс болгоомжлохыг холбогдох
газруудаас сануулж байна. Хэдийгээр ойрын өдрүүдэд гадаа нартай дулаахан
байгаа ч маргаашнаас буюу дөрөвдүгээр сарын 22,23-нд баруун зүгийн
нутгаар, 24-нд ихэнх нутгаар, 25-нд Монгол орны зүүн хэсгээр цаг агаар
эрс муудаж, хур тунадас орох гэнэ.  Цаг уур, орчны шинжилгээний газрын
мэдээгээр  дөрөвдүгээр сарын 22-нд Алтайн салбар уулс, Арц богдын
өвөрхоолойгоор, 23, 24-нд ихэнх нутгаар, 25-нд говь, тал хээрийн нутгаар
18-20 м/с, зарим үед 24-26 м/с хүрч хүчтэй шороон болон цасан шуурга
шуурах төлөвтэй байна. Хур тунадас орж, хүчтэй шороон болон цасан шуурга
шуурах тул малчид, тээвэрчид болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий
газраас анхааруулж байгаа юм.  Дээрх өдрүүдэд бага насны хүүхдийг хараа
хяналтгүй гэртээ үлдээх, мөн  малд явуулахгүй байх,  хүйтэн шуурганд
малтайгаа төөрөх, осгох, амь насаа алдахаас сэргийлж, урьдчилсан арга
хэмжээ авах, хол ойрын замд гарахдаа дулаан хэвцаслах, тээврийн
хэрэгслийн найдвартай байдлыг хангахыг тус газраас зөвлөж байна.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж