Ираны ерөнхийлөгч эмэгтэйчүүдийн эрхийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2014.04.22-нд нийтлэгдсэн

Ираны ерөнхийлөгч эмэгтэйчүүдийн эрхийг дэмжив

Эмэгтэйчүүдийн үндэсний өдрөөр /IV.20/ Ираны ерөнхийлөгч Хассан Роухани үг хэлэхдээ Иран улс жендэрийн тэгш эрхийн төлөө явж байгаа гэдгийг онцолсон байна. “Эмэгтэйчүүд нийгэмд тэгш эрхтэй байж, тэгш боломж, тэгш хамгаалалт хүртэх ёстой” хэмээн ерөнхийлөгч тэмдэглэжээ. Түүнчлэн "Исламын ёс зүйд эрэгтэйчүүдийг хүчтэй, эмэгтэйчүүдийг сул дорой гэсэн зүйл байхгүй” хэмээсэн байна.

Гэхдээ тус орны шашин төрийн  тэргүүн аятолла Хаменеи өөр үзэл бодолтой. Тэрээр жендэрийн тэгш эрх нь барууны үзлийн хамгийн том алдаа гэж үздэг аж. Эмэгтэйчүүдийг ажилттай байлгахыг тэр зөвшөөрч байна, харин тэдний гэр бүлд ахуйд гүйцэтгэх гол үүргийг мартаж болохгүй хэмээн тэр онцлон тэмдэглэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж