Америк, Солонгосын шилдэг кинонууд зөвхөн Юнивишнээр

Хуучирсан мэдээ: 2014.04.23-нд нийтлэгдсэн

Америк, Солонгосын шилдэг кинонууд зөвхөн Юнивишнээр

Холын Америкийн Холливудыг Монголд авчирсан Юнител группын Юнивишн компани 4-р сард бас нэгэн таатай мэдээ дуулгах гэж байна.

Шилдэг, шинэ, дэвшилтэт бүхнийг хэрэглэгчдэдээ хүргэж байдаг Юнител группын Юнивишн компани энэ удаад Холливудын 20th Century Fox болон Солонгосын CJ entertainment студиудтэй албан ёсоор хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Мөн Холливудын Sony pictures студитэй байгуулж буй хамтын ажиллагааны гэрээнд хоёр тал энэ сарын сүүлд үзэглэх бөгөөд 5-р сараас та бүхэн тус студийн шилдэг бүтээлүүдийг IPTV-ээрээ хүлээн авах болно.

Өнгөрсөн оны 9 сард Юнивишн компани Холливудын “Их Дөрвөл” студи хэмээгддэг Warner Bros, Walt Disney, Universal, Paramount студитэй албан ёсны гэрээ үзэглэсэн түүхэн үйл явдлын нээлтийг хийж байсныг та бүхэн санаж байгаа байх.

Ийнхүү Холливудын нэрийн хуудас болсон “Их Зургаал” кино студиуд болон Азийн тэр дундаа Солонгосын хамгийн алдартай кино студиудын шинэ шилдэг бүтээлүүдийг зөвхөн Юнивишнийнхэрэглэгчид дуу дүрсний өндөр чанартайгаар, Монгол дуу оруулалттайгаар албан ёсны эрхтэйгээр IPTV-ийн видео сангаас сонгон үзэх боломжтой болж байна. 

Дашрамд дурьдахад та эдгээр кинонуудыг гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт 72 цагийн турш хэдэн ч удаа үзэх боломжтой юм.

Ийнхүү Юнивишн компани танд Холливудын гэлтгүй дэлхийн шинэ, шилдэг бүтээлүүдийг IPTV-ээрээ өргөн барьж гайхамшгийг гэрээсээ хүлээн авах боломжийг бүрдүүлж өгч байгаадаа таатай байна.


Шинээр нэмэгдэж буй студиудын талаар
товч мэдээллийг танд хүргэе

CJ Entertainment

·    1990-ээд оны дунд үед байгуулагдсан

·    Жилд дунджаар 20-25 кино бүтээхийн зэрэгцээ Америкийн Paramount, Dream Works зэрэг томоохон кино компаниудын бүтээлийг Өмнөд Солонгост гаргах эрхийг албан ёсоор эзэмшиж байна. Дэлхийн кино ертөнцөд Азийн тэр дундаа Солонгосын кино урлаг хүчээ авч Америкийн Холливуд төдийгүй Солонгосын Колливудын бүтээлийг үзэгчид хүсэн хүлээдэг болж байна.

·    Солонгос улсдаа хамгийн томд тооцогдох CJ CGV 450 дэлгэцтэй кинотеатрийн сүлжээ байгуулсан

·    Шилдэг бүтээлүүд:Shiri(1999) JSA: Joint Security Area (2000) Sympathy for Lady Vengence (2005) Old Boy (2003)Snow Piercier (2014)


Sony Pictures

·    1918онд байгуулагдсан

·    1989 онд Sony компани 3,4 тэрбум доллароор Соlumbia Pictures-ийг Кока Кола компаниас худалдаж авсан. Энэхүү үед хэвлэл мэдэллийн хэрэгслүүд Япон, Холливуд руу халдаж байна хэмээн шуугиж байсан гэдэг.

·    Шилдэг бүтээлүүд: American hustle (2013) Spider man (2008) Robocop (2014) Just go with it (2011) Zookeeper (2011)

20th Century Fox

·    1935 онд байгуулагдсан

·   1935-1985 оныг хүртэл бие даан ажиллаж байсан бол 1985-2013 онд News корпорацийн мэдэлд, 2013 оноос Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн 21st Century Fox компанийн мэдэлд шилжжээ.

·    20th Century Fox кино компани уран сайхны болон анимэйшн кино бүтээхээс гадна кино дистрибьютер, телевизийн шоу бэлтгэх, худалдах, түгээх зэрэг олон төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг энтэртайнмэнт чиглэлийн томоохон компани юм.

·    Шилдэг бүтээлүүд: Aliens (1986), Predator (1987), Home Alone (1990), Speed (1994), Independence Day (1996), Titanic (1997), Ice Age (2002), X Men-ийцувралууд

Дэвшилтэт бүхнийг түрүүлж хүргэнэ
Юнител, Юнивишн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж