“Apple”, “Nike” хамтарна

Хуучирсан мэдээ: 2014.04.23-нд нийтлэгдсэн

“Nike” компани ухаалаг бугуйвч хийхээ больж, тусгай багаа татан буулгасан тухай бид мэдээлж байсан билээ. Энэ нь тус компани “Apple”-тай хамтран ажиллаж, шинэ ухаалаг цаг болон бугуйвч гаргахаар болсонтой нь холбон тайлбарлаж байна. Учир нь “Apple” компанийн CEO Тим Күүк “Nike” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд тун удахгүй худалдаанд гаргахаар яригдаж буй iWatch ухаалаг цагныхаа ажилд “Nike”-тай хамтрах шийдвэр гаргасан байж болзошгүй гэнэ.

Тиймээс “Nike” компани худалдаанд гаргаад байсан “FuelBand” нэртэй ухаалаг бугуйвчаа хийхээ болих шийдвэр гаргасан бололтой.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж