“Чин хаш” компанийн тээвэрлэлтийг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2014.04.24-нд нийтлэгдсэн

“Чин хаш” компанийн тээвэрлэлтийг зогсоожээ

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Хонгор багийн нутгаас төмрийн хүдэр олборлодог “Чин хаш” компанийн тээвэрлэлтийг зогсоох шийдвэрийг тус сумын удирдлагууд  гаргасан байна. Хятадын хөрөнгө оруулалттай тус компани нь туршилтын журмаар өнгөрсөн оноос олборлолтоо эхлүүлсэн бөгөөд хүдэр зөөхдөө малчдын бэлчээрийг сүйтгэн, дураараа авирлах болсон нутгийн иргэд нь гомдоллосон байна. Тиймээс орон нутгийн иргэдээс тавьсан шаардлагыг сумын удирдлагууд нь хүлээн авч тус компанийн тээвэрлэлтийг зогсоохоор болжээ.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж