АНУ сүүлийн 20 жилд 20 тэрбумыг Орост оруулжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.25-нд нийтлэгдсэн

АНУ сүүлийн 20 жилд 20 тэрбумыг Орост оруулжээ

Сүүлийн хорин жилийн дотор “”зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, ардчиллыг дэмжихээр” Орост 20 тэрбум долларын  тусламжийг өгсөн гэж АНУ-ын Төрийн департамент  мэдээлэв.

“Бид Орост 20 тэрбумын хөрөнгө оруулалт хийн зах зээлийн эдийн засаг ба ардчиллыг хөгжүүлэхэд нь тусалсан” хэмээн Төрийн департаментын Украины  байдлыг мэдээлэх Twitter дэх “Украинд зориулагдсан дэвшил” гэсэн микроблогт өгүүлсэн байна.

Өмнө нь Төрийн депортаментын нарийн бичгийн даргын зөвлөх Виктория Нуланд 1991 оноос хойш Украинд сайн Засгийн газар гаргахад нь тус дэм болон АНУ таван тэрбум доллар зарцуулсан гэж мэдэгдсэн байв. Энэ мэдээлэл нь Оросын хэвлэл мэдээлэлд “том олз” болсноос  америкчууд Орост ямар тусламж үзүүлснээ энэ удаа мэдээлж байгаа ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж