Эрдоган хоморголон устгалтад өртсөн армянчуудын үр удамд эмгэнэл илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2014.04.25-нд нийтлэгдсэн

Эрдоган хоморголон устгалтад өртсөн армянчуудын үр удамд эмгэнэл илэрхийлэв

Режеп Тайип Эрдоган

Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Османы эзэнт улсын цэргүүдэд алагдсан армянчуудын үр удамд Туркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган  анх удаагаа эмгэнэл илэрхийлжээ. Дөрөвдүгээр сарын 23-нд нийтлэгдсэн Засгийн газрын албан ёсны мэдэгдэлд 1915 оны хэрэг явдлыг “хүмүүнлэг бус” гэж нэрлэсэн байна.

Туркийн ерөнхий сайд “ийм үнэн сэтгэлийн харамсал илэрхийлсэн нь” анх удаагаа хэмээн Засгийн газрын нэгэн албан тушаалтан хэлснийг Reuters иш татав. “ХХ зууны эхний үйл явдалд амь үрэгдсэн армянчуудын сүнс тайван амгалан оршихийг биш хүснэ. Тэдний ач нарт өөрийн гашуудлыг илэрхийлье” хэмээн Эрдоган мэдэгдээд, армян, туркуудын “ёс заншил, уламжлал төстэй” гэж онцолжээ.

Хоёр ард түмэн өөрсдийн өнгөрсөн үе, гарз хохирлыг хүндэтгэлтэйгээр хамт дурсах ёстой. Хамтран түүхээ судлан түүнийг улс төрийн хэрэгсэл болгохгүйн төлөө найдаж буйгаа Эрдоган мэдэгджээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж