Жилийн 4.5%-ийн хүүтэй зээл гарчээ

Хуучирсан мэдээ: 2014.04.28-нд нийтлэгдсэн

Жилийн 4.5%-ийн хүүтэй зээл гарчээ

Монгол улсад хамгийн бага хүүтэй зээл гарлаа. Энэ зээлд бизнес эрхлэхийг хүсдэг, хуримтлалаа хаа нэгэн ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийдэг хүн бүхэн хамрагдах боломжтойгоороо онцлогтой юм.

Бизнесийн салбарт хувийн хэвшил хоорондоо тохиролцон энэхүү Монголдоо хамгийн бага хүүтэй зээлээр, бизнесийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй болох боломж гаргана гэдэг бол Монгол улс хэрхэн хөгжиж байгааг, бизнесийн салбарынханы нийгэмд үзүүлж буй нөлөө, иргэдийн амьжиргааг дээш нь татах ихээхэн чадамжтай гэдгийг харуулж байгаа хэрэг юм.

“Дүнжингарав” гэхээр хүн бүр “Нарантуул” захын урд байрлах том шар худалдааны төвийг санах байх. Уг “Дүнжингарав” Худалдааны төвөөс эхлүүлэн зүүн тийш худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий 6 бүтээн байгуулалт бий болж байгаа бөгөөд  уг бүтээн байгуулалтын нэгээхэн хэсэг нь та бидний мэдэх “Дүнжингарав” худалдааны төв юм.

Уг худалдааны төвийн талаар товч дурьдахад Монголдоо хамгийн том, олон улсын стандартад нийцсэн, цэвэр цэмцэгэр зохион байгуулалттай бөгөөд ихэвчлэн 6м2 талбайтай 1000 гаруй павилион байх ба бүх павилион дээрээ 1 тн даац бүхий агуулахтай, тэрхүү агуулахаа павилион эзэмшигч нь бараа таваараа хадгалах болон түүгээр зогсохгүй оффисийн зориулалттай ажлуулж байх жишээний. 

Худалдааны төв нь 15,000м2 талбайтай бөгөөд энэ нь 100,000 хүн нэгэн зэрэг үйлчлүүлэх боломжтой талбай гэхээр хаа таарсан газраа чихэлдэж , шүргэлцэж байж үйлчилгээ авдаг Монголчууд бидний хувьд хэтэрхий сул чөлөөтэй хоосон оргиод сонин ч байх шиг.  Удахгүй өргөн уудам газар нутагтай Монголчууд бид орж үйлчлүүлж буй бүхий л газраа сул чөлөөтэй тайван үйлчлүүлж хулгай зэлгий гэдэг асуудал ор үндэсгүй арилах цаг ирэх бизээ.

Энэхүү худалдааны төвд нь бүх төрлийн бараа бүтээгдэхүүн байх бөгөөд  6м2 бүхий павилионы түрээс нь 350,000₮ болж хямдарсан нь Монголд байхгүй хямд үнийн түрээс болсон байна.

Таны худалдан авах 6 м.кв худалдааны павильионыг 5000 автомашин зогсоол, урт өргөн коридор, таван одтой зочид буудлын ариун цэврийн өрөөг санагдуулам үнэ төлбөргүй ариун цэврийн өрөө гээд олон олон зүйлс ямар ч үнэ төлбөргүй таны эзэмшилд шилжэнэ.

Дүнжингарав худалдааны төвийн зэргэлдээ Тавилгын төрөлжсөн худалдааны төв, Барилгын материалын төрөлжсөн худалдааны төв, Мах ногооны төрөлжсөн худалдааны төвүүд ид бүтээн байгуулалтынхаа ажилтай явж байна. Эдгээр төвүүд бүгд одоогийн ажиллаж буй худалдааны төвтэй адил Монголдоо хамгийн том, олон улсын стандарт хангасан, цэвэр тохилог худалдааны төвүүд болох юм байна.

Мөн худалдааны төвүүдийн цаана “Дорнын гайхамшиг” гэх зочид буудал, оффис, орон сууц, амины оронсууц ашиглалтанд орно гэдэг нь худалдааны төвүүд худалдан авах зах зээлтэйгээ зэрэгцэн босохнээ гэсэн үг юм.

Тавилгын худалдааны төв нь одоогийн худалдааны төвтэйгээ залгаа шахуу баригдсан бөгөөд талбайн хувьд 45,000м2 , 3 давхар худалдааны төв нь 2014 оны 4 улиралд ашиглалтанд орох юм байна. Уг тавилгын худалдааны төв болон Дүнжингарав худалдааны төвөөс павильон болон талбай худалдан авах зэрэгт капитрон банкны жилийн 4.5 хувийн хүүтэй зээлийг олгож байгаа юм байна.

Хямралын дараа аливаа улс оронд эдийн засгийн инфляци бий болж мөнгөний ханш унах, хөрөнгийн үнэ өсдөг нь хууль. Тэгвэл энэ үед хямд үнээр, төлбөрийн урт хугацааны нөхцөлөөр худалдан авсан үл хөдлөх хөрөнгө нь хамгийн зөв хөрөнгө оруулалт юм. 


ХАМГИЙН ЗӨВ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
БИЗНЕСИЙН ЗОРИУЛАЛТТАЙ, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ
Д.ОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж