Хориотой хугацаанд загасчлах нь хууль зөрчсөн үйлдэл

Хуучирсан мэдээ: 2014.04.29-нд нийтлэгдсэн

Хориотой хугацаанд загасчлах нь хууль зөрчсөн үйлдэл

Өнгөрсөн амралтын өдөр буюу ням гаригт Туул голд загасчилж буй хүмүүсийн зураг, мэдээлэл  Facebook-ээр тараагдаж, ихэнхи нь эдгээр хууль зөрчсөн үйлдлийг эсэргүүцэн санал бодлоо хуваалцсан билээ.  Амьтны тухай хуулиар агнуурын загасыг жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл барихыг хориглодог. Учир нь энэ үед  загас түрсээ шахдаг онцлогтой. 

Хэрэв хориглосон хугацаанд загас баривал нөхөн төлбөр, торгуулийг төлнө. Зэвэг барьсан тохиолдолд 1 ширхэг тутамд 34000 төгрөгийн,  Сибирь, Хадран баривал 1 ширхэг тутамд 8000 төгрөгийн нөхөн төлбөр төлөхөөс гадна нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль хүлээдэг.

Хууль зөрчсөн хүмүүст хяналт тавьж, хууль сахиулах үүргийг мэргэжлийн хяналтын болон цагдаагийн байгууллага хүлээдэг. Ням гаригт Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс газар дээр нь очиж загасчлагчдад үйлдлээ зогсоох шаардлага тавьсан  байна. Түүнчлэн БОНХЯ-наас Мэргэжлийн хяналтын газарт албан тоот илгээж, загасны үржлийн цагаар Туул гол хавиар загасчилж буй хүмүүст хяналт тавьж ажиллахыг санууллаа гэж БОНХЯ-ны ХМА-наас мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж