Туялзуур сэлэмний сургалт болов

Хуучирсан мэдээ: 2014.04.29-нд нийтлэгдсэн

Туялзуур сэлэмний сургалт болов

Туялзуур сэлэмний спорт Монголд хөгжиж эхлээд багахан хугацааг өнгөрөөж буй хэдий ч үйл ажиллагаа нь хэдийнэ жигдэрсэн билээ. Монголд хөгжих бүрэн боломж бүхий энэ спортыг хөгжүүлийн тулд Монголын Туялзуур Сэлэмний Холбоо бодлогын хүрээнд олон үйл ажиллагаа явуулж буй билээ. Энэ олон ажлын нэг болж дасгалжуулагчийн анхан шатны сургалтыг МҮОХ-ны байранд зохион байгуулж байна. Өнөөдөр болсон нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин, МТСХ-ны ЕНБД Б.Хосбаяр нар оролцлоо. Тус сургалтанд Улаанбаатар хот, Орхон аймаг, Багануур дүүргийн 16 багш оролцож буй бөгөөд туялзуур сэлэмний тухай ерөнхий ойлголт, анхан шатны мэдлэгийг авч буй юм. Сургалтыг Монголын туялзуур сэлэмний холбооны Ерөнхий дасгалжуулагч Д.Ганбаатар удирдан явуулж байна. МТСХ-ноос ирэх сард ОХУ-аас дасгалжуулагч урихаар төлөвлөж буй бөгөөд түүний бэлтгэл ажил болж энэхүү сургалт зохион байгуулагдаж байна.

МТСХ анхан дасгалжуулагчийн анхан шатны сургалтыг 2012 онд анх зохион байгуулж, Хонконгийн мэргэжилтэн Клифф Вон удирдаж байсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж