Монголын сүүлчийн эзэн хаан дэлгэцэнд мөнхөрнө

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

Монголын сүүлчийн эзэн хаан дэлгэцэнд мөнхөрнө

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын 2008 онд 399 тоот зарлиг гарган Монгол Улсад эрх чөлөөний хөдөлгөөн өрнөсний 100 жилийн ойг 2011 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр ёслон тэмдэглэхээр болжээ.Ойг угтаж Монголын кино урлагийн академи цуврал арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь түүхэн цаг үе, эх орончдын баатарлаг тэмцэл, 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтын талаар өгүүлэх "Монголын сүүлчийн эзэн хаан" уран сайхны бүрэн хэмжээний кино.  Энэхүү кинонд VIII Богд Жавзандамба хутагтыг хувь хүн, дотоод талаас нь илүүтэйгээр харуулах юм байна. "Монголын сүүлчийн эзэн хаан" уран сайхны киноны зохиолыг Д.Чинзориг, Б.Цогтбаяр нар бичин ерөнхий найруулагчаар “Зохиомж” дээд сургуулийн захирал Б.Цогтбаяр, ерөнхий оператораар Н.Зундуй, Б.Лхагвадорж, ерөнхий зараачаар О.Нямдаваа, хөгжмийг Н.Жанцанноров, түүх, шашны зөвлөхөөр шинжлэх ухааны доктор О.Батсайхан, хамба лам Д.Чойжамц, Шашны дээд сургуулийн захирал номч ламтан Ш.Сонинбаяр нар ажиллаж байгаа юм. Киноны багынхан жилийн өмнөөс бэлтгэл ажилдаа орон тайз, декрацаа хийж эхлэн гол дүрүүдээ хэдийнэ товложээ. Энэхүү кино нь хоёр ангит байх бөгөөд одоохондоо гол дүрүүдэд хэн тоглохыг нууцалж байна.
Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж