2880 тусгай зөвшөөрөл хүчинтэй байна

Хуучирсан мэдээ: 2014.04.30-нд нийтлэгдсэн

2880 тусгай зөвшөөрөл хүчинтэй байна

Улсын хэмжээнд одоогийн байдлаар нийт 2880 тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа талаар Ашигт малтмалын газраас мэдээллээ. Үүнээс ашиглалтын 1323, хайгуулын 1557 тусгай зөвшөөрөл байгаа ажээ. Энэ нь улсын нутаг дэвсгэрийн 8.2 хувийг эзэлж байна.


Сүүлийн хоёр жил хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг төр, засгаас хориглосон. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нар тусгай зөвшөөрөл олголтыг эхлүүлэхийг хүлээж байгаа юм. Энэ асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан бөгөөд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон. Одоогоор хуулийн төслийг Уул уурхайн яамнаас бэлэн болгон Засгийн газраар хэлэлцүүлж, өнөөдөр УИХ-д өргөн барьжээ.  


Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж