Английн ханхүү нар шоудав

Хуучирсан мэдээ: 2014.05.02-нд нийтлэгдсэн

Английн ханхүү нар шоудав

Их Британий угсаа залгамжлах ханхүү Уильямын Шинэ Зеланд болон Австрали улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөж энэ сарын 30-ны өдөр эх орондоо ирсэн тухай www.dailymail.co.uk мэдээллээ. Тэрбээр өчигдөр дүү ханхүү Харри болон дээдсийн хүрээлэнгийн хэдэн найзын хамтаар Лондон хотод байрлах “Miami” шөнийн клубт шоудсан аж. Тэд дөрвөн цагийн турш хөгжилдөж, үүрийн  дөрвөн цагийн орчимд тарцгаажээ. Хоёр ханхүү үдэшлэгээ өндөрлөсний дараа Норфолк дахь Сандрингем эдлэн рүү Челси багийн хэдэн тоглогчтой хамтдаа явсан байна. Харин гүнгийн ахайтан Кейт Миддилтон хүү Жорж хунтайжийн хамтаар хатан хааны Гринвич дэх Плацентийн ордонд амаргаасан байна.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж