Гэр хороололд 6 дэд төв байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.05.05-нд нийтлэгдсэн

Гэр хороололд 6 дэд төв байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийслэлийн хүн ам жил бүр 6 хувиар өссөн бол ирэх 10 жилд 400 орчим мянгаар нэмэгдэх төлөвтэй байна. Орон нутгийн иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр Улаанбаатар хотын гэр хороололд амьдрах иргэдийн тоо нэмэгдэж энэ хэсэгт хөгжлийн бодлого, дэд бүтэц, газар ашиглалтын зохицуулалт хэрэгтэй байгаа. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд нийслэлээс "Гэр хорооллын дахин төлөвлөлт"-ийг хэрэгжүүлж эхлэсэн бол дараагийн томоохон хөтөлбөр болох “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг  Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг 10 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Энэхүү асуудлыг Засгийн газрын 05 сарын 03-ны хуралдаанаар хэлэлцэж, хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж