“УБЦТС” компанийн орлого нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2014.05.07-нд нийтлэгдсэн

“УБЦТС” компанийн орлого нэмэгджээ

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн мэдээлснээр өнгөрсөн дөрөвдүгээр сард эрчим хүч үйлдвэрлэгч компаниуд хэрэглэгчдээс нийт 13.9 тэрбум төгрөгийн төлбөр төвлөрүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.7 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт болсон аж. Өнгөрсөн оны наймдугаар сарын тавнаас цахилгаан эрчим хүчний шинэчилсэн тариф мөрдөж эхэлсэн нь цахилгаан эрчим хүчний орлого өсөхөд нөлөөлсөн байна. Өнгөрсөн сарын эцэст хэрэглэгчдийн тоо оны эхнээс 5533-аар нэмэгдэж, 246 мянга давсан дүнтэй байгаа юм. Харин цаг агаар дулаарснаар цахилгаан эрчим хүчний төлбөрөөс орж ирэх орлогын хэмжээ хүйтний саруудтай харьцуулахад буурсан аж.

 О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж