МИАТ-ийн шинэ онгоц Гүюг нэртэй

Хуучирсан мэдээ: 2014.05.08-нд нийтлэгдсэн

МИАТ-ийн шинэ онгоц Гүюг нэртэй

МИАТ компанийн шинэ агаарын хөлөг Боинг 737-800 онгоц ирэх ням гаригт /V.11/ Чингис хаан олон улсын нисэх буудалд газардах гэнэ. “Боинг” компанийн 800 цувралын шинэ загвар Боинг 737-800 онгоц бизнес ангиллын 12, энгийн 150 суудалтай бөгөөд сүүлийн үеийн техник, технологиор тоноглогджээ. Тус онгоц  зогсолтгүйгээр 10 цаг нислэг үйлдэх хүчин чадалтай юм байна. Шинэ онгоцыг Чингис хааны ач Гүюг хааны нэрээр нэрлэжээ.

МИАТ компани нь одоогийн байдлаар Боинг 737-800 болон Боинг 767-300 загварын хоёр онгоцоор Улаанбаатар-Бээжин, Хонгконг, Сөүл, Токио, Москва, Берлин рүү шууд, Сингапур, Хайнань, Чежү, Нагоя, Ояката, Фукуока руу дамжин нислэг үйлддэг юм.

МИАТ компани өнгөрсөн 2013 онд Боинг 767-300 онгоцыг худалдаж авсан бөгөөд ирэх 2016 онд дахин хоёр Боинг 737-800 онгоц худалдаж авахаар төлөвлөж байгаа гэнэ.

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж