Тэнгисийн цэргийнхэнд зориулсан e-reader гарчээ

Хуучирсан мэдээ: 2014.05.09-нд нийтлэгдсэн

Тэнгисийн цэргийнхэнд зориулсан e-reader гарчээ

Цахим аюулгүй байдлыг хангах үүднээс АНУ-ын Тэнгисийн цэргийнхэн ухаалаг гар утас болон таблетыг байнга хэрэглэх боломжгүй байдаг байна.

Тиймээс тэдэнд зориулсан NeRD нэртэй тусгай цахим уншигч буюу e-reader-ыг бүтээжээ. Энэхүү цахим уншигч нь өндөр нууцлалтай ба WiFi-гаар интернэтэд холбогдох боломжтой ч үүнийг нь ашиглан байрлал тогтоох боломжгүй.

Мөн интернэтэд холбогдох үед дохио илгээхгүй, хакераас хамгаалсан өндөр хамгаалалттай бүтээгдсэн байна. Уг цахим уншигчид хамгийн сүүлийн үеийн бестсэллэр номуудаас гадна олон салбарын хэдэн мянган ном үнэгүй суулгагдсан байгаа аж.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж