Литва байгалийн хийн үнэдээ “Газпромын” хөнгөлөлтийг авлаа

Хуучирсан мэдээ: 2014.05.11-нд нийтлэгдсэн

Литва байгалийн хийн үнэдээ “Газпромын” хөнгөлөлтийг авлаа

Альгирдас Буткявичюс. Фото: Ilmars Znotins / AFP

 

Литовын Lietuvos dujosкомпани өөрийн улсын дотоодын зах зээлийн үндсэн нийлүүлэгч бөгөөд “Газпромтай” түлшний импортын үнийг буулгахаар тохиролцож чадлаа гэж Delfi дамжуулав. Литвад хийн үнэ хичнээн хэмжээнд буусан нь ил хэрэгдээгүйгүй ч компани түүнийг мэдэгдэхүйц гэж мэдэгдлээ.

 

Өнөөгийн байгаа үнээс 20 хувиар үнэ нь буусан тухай албан бус мэдээлэл байгаа. Тэр нь үнэн бол мянган шоо метрхийний үнэ нь 370 доллар болж байна.

 

Ерөнхий сайд  Альгирдас Буткявичюсийн яриагаар, гэрээнд үнийн шинэ томъёоллыг тусгаж өгсөн нь Lietuvos dujos компанийн бүсийн хэрэглэгчдийн дунд өрсөлдөөнтэй үнэ тогтоох боломжийг өгч байгаа гэнэ. Шинэ гэрээ нь ирэх жилийн эцэс хүртэл хүчинтэй. Хэрэглэгч нарт хийн үнийг ирэх долдугаар сараас буулгах ажээ. Өнгөрсөн жил Буткявичюс мэдэгдэхдээ сүүлийн дөрвөн жилийн дотор Литва тэрбум орчим долларын илүү үнийг төлсөн гэж байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж