Цахим төлбөрийн системийг нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.05.11-нд нийтлэгдсэн

Цахим төлбөрийн системийг нэвтрүүлнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд удахгүй цахим төлбөрийн систем нэвтрүүлж, автобус бүрт бүртгэлийн GPS суурилуулахаар болжээ. Энэхүү ажилд нийтдээ 13,3 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд уг мөнгийг Хөгжлийн банкнаас олгох аж. Ингэснээр нийтийн тээврээр зор чиж буй өндөр настан , оюутан зэрэг улсаас нөхөн олговор өгдөг иргэдийн тоог нарийвчлан гаргаж , түүний хэмжээг бодит дүнгээр олгодог болсноор нийгмийн халамжийн зардалд хэмнэлт гарна гэж үзжээ. Нийслэлд 24 компанийн 1000 орчим том оврын, жижиг оврын 700 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна . Эдгээрээр үйлчлүүлэх ахмад настан , оюутан , цагдаагийн албан хааг ч, хөгжлийн бэрх шээлтэй иргэдийн нийтийн тээврийн зардалд Засгийн газраас жил бүр 50 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгодог байна . Жил бүр хэмжээ нь нэмэгдэж буй уг нөхөн олговрыг дээрх дөрвөн бүлгийн бүх иргэн өдөр бүр нийтийн тээврээр зор чино гэсэн тооцооллоор өгдөг ч тэдний 35 хувь нь өдөр бүр зорчдоггүйг судалгаагаар тогтоожээ.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж